ТАНИЛЦУУЛГА

Манай боловсрол мэдээллийн агентлаг нь гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуустаа мэргэжлийн зөвлөгөө өгч, хүссэн сургуульдаа амжилттай элсэн суралцахад нь туслах зорилгоор 2013 онд байгуулагдсан юм.

Бидний анх хэрэгжүүлсэн хөтөлбөр бол бүрэн дунд боловсролийн сургуулиа төгссөн хүүхэд залуусийг Герман улсын онол практик хосолсон тэтгэлэгтэй тусгай дунд мэргэжлийн сургалтанд шууд элсэн суралцуулах явдал байлаа. Энэ нь бидний бусад мэдээллийн төвөөс ялгарах гол онцлог болсон бөгөөд Монголдоо анхдагч нь болж чадсан билээ.

Үүнээс гадна манай хамт олон эмч, сувилагч нарийг ХБНГУ-д ажилд зуучлах, оюутнуудын мэргэжлээрээ дадлага хийх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна Европын сургалтын стандартад нийцсэн “АВС SprachenZentrum” хэлний төвийг үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид 2014 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэн зөвхөн Герман төдийгүй бусад өндөр хөгжилтэй АНУ, Австрали, Англи, Канад зэрэг орнуудын их дээд сургууль, мэргэжлийн коллежуудын олон сонирхолтой хөтөлбөрүүдийг та бүхэндээ санал болгож эхлээд байна.

Өөртөө болон хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол яахын аргагүй мэдлэг боловсрол билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулна гэдэг нь таны цаашдын амьдралын баталгаа болоод зогсохгүй Монгол улсын ирээдүйн хөгжилт цэцэглэлтэнд оруулж буй маш том хөрөнгө оруулалт билээ.