Германд суралцах нь

Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болжээ. Энд хувийн зарим их сургуулиас бусад төрийн өмчит бага, дунд, ахлах сургууль, их сургууль, мэргэжил олгох сургалт зэрэг нь бүгд үнэ төлбөргүй байдаг.

Боловсролын тогтолцоо

ХБНГУ-ын боловсролын систем нь бусад орнуудыг бодвол тэс өөр.

  • 3-6 насны хүүхдүүд цэцэрлэгт элсэнэ.

  • 1-4 дүгээр ангийг бага анги гэх бөгөөд 9-10 настангуудад бүгдэд нь ижил боловсрол олгоно.

Үүнээс хойш хүүхдүүд өөрсдийн мэдлэг чадвар, гэр бүлийнх нь хүсэл сонирхол зэргээс шалтгаалан гурван төрлийн сургалтаар үргэлжлүүлэн хичээллэдэг байна.

  • Hauptschule (5-9 дүгээр ангийг ийнхүү нэрлэнэ)

  • Realschule (5-10 дугаар ангийг ийнхүү нэрлэнэ)

  • Gymnasium (5-12 дугаар ангийг ийнхүү нэрлэнэ)

Аль ч сургуулийг сонгосон бай багадаа 9 жилийн боловсрол эзэмшсэн байх ёстой юм.

Дээд боловсролын байгууллага

Бусад өндөр хөгжилтэй орнуудтай адил төрийн өмчит их сургуулиас гадна хувийн хэвшлийн олон төрлийн их сургууль, институт үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаад оюутнуудын хувьд бүх үндэстэн улс орноос ирж суралцахыг зөвшөөрдөг хэдий ч энд хэлний бэлтгэл хийх, суралцах, байнга оршин суухаар ирсэн хэн боловч тодорхой хэмжээний Герман хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг.

Харин хувийн хэвшлийн сургуулиудын шалгуур нь өөр байдаг бөгөөд дан Англи хэл дээр хичээлээ үзэн суралцах мөн боломжтой.

Германд 300 гаруй улсын их дээд сургуулиуд бий. Түүнээс 100 гаруй нь их сургууль, 165 дээд сургууль болон 50 гаруй кино, хөгжим, урлагын коллежууд юм. Улсын их дээд сургуульд зарим хичээлийг Англи хэл дээр үзэж болох ч ихэнх нь Герман хэл дээр заагдана.

Бидний зүгээс санал болгож буй хөтөлбөрүүд:

  • Герман улсад 100 сувилагч – 100 ажлын байр хөтөлбөр

  • Герман улсад анагаахын оюутнуудын зуны дадлага хийх хөтөлбөр

  • Герман улсын туслах эмчийн бэлтгэл сургалт

  • Герман улсын соёлын солилцооны хүүхэд харах хөтөлбөр

  • Герман улсын сурагч солилцоо хөтөлбөр

  • Герман улсын их дээд сургуульд суралцах хөтөлбөр

Бидний үйлчилгээ

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сургуулийн элсэлт, бүртгэл

  • Визний зөвлөгөө, туслалцаа

  • Герман улс руу зорчихын өмнөх зөвлөгөө, мэдээлэл

  • Бусад нэмэлт үйлчилгээнүүд

Хэрэгтэй холбоосууд:

  • Германы их дээд сургуулиудын талаарх мэдээлэл

http://www.study-in.de/de/

  • Германд судалгааны ажил хийх талаар

http://www.research-in-germany.de/52/home.html

  • Германы элчин сайдын яамны вэб хуудас

http://www.ulan-bator.diplo.de/

 

http://www.stipendienlotse.de/

https://www.daad.de/deutschland/stipendium/datenbank/de/21148-stipendiendatenbank/?status=&origin=&subjectGrps=&daad=&q=&page=1&back=1