Канадад суралцах нь

Канадын дээд боловсролын чанар дэлхийд дээгүүрт ордог. Оюутнууд үзэсгэлэнтэй байгальтай, аюулгүй тайван орчин бүрдүүлсэн тус улсад хүссэн мэргэжлээрээ суралцахдаа сэтгэл хангалуун байдаг. Жил бүр 200 мянга гаруй гадаад оюутнууд сонгон ирж суралцдаг байна.

Канадын коллеж, политехник болон мэргэшүүлэх коллежууд нь аж үйлдвэрийг тэнцвэржүүлэх, технологийн ахиц дэвшилд илүүтэй анхаарч сургалт хөтөлбөрүүдээ явуулдаг. Тиймээс ч нийт коллеж төгсөгчдийн нь 90 орчим хувь нь төгсөөд 6 сарын дотор ажлын байртай болдог байна. Мөн ажил олгогчдын 93 хувь нь шинэхэн ажилчдынхаа боловсролын чанарт сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгаа гарчээ. Ихэнх хичээл нь англи болон франц хэл дээр ордгоос гадна сургууль бүрт дээрх хэлний бүх шатны бэлтгэл сургалт байдаг.

Боловсролын тухай

Канадын боловсролын цол, диплом болон сертификат зэрэг нь АНУ болон хамтын ажиллагаатай бусад орнуудынхтай ижил тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энд англи, франц хэлийг хоёрдогч хэлээр суралцах нь маш түгээмэл. Тиймээс та энд суралцснаар дээрх хоёр хэлээр чөлөөтэй ойлголцдог болно гэсэн үг юм.

Хэрэв таны хувьд Англи болон Франц хэл хоёрдогч хэл бол дараах шалгалтуудаар түвшингээ тогтоохыг зөвлөж байна

Англи хэл

  • The Canadian Academic English Language Assessment Test (CAEL)

  • The TOEFL (Test of English as a Foreign Language)

  • The MELAB (Michigan English Language Assessment Battery)

  • The IELTS (International English Language Testing System)

  • CanTEST

 

Франц хэл бол

 

  • Test d’évaluation de français (TEF).

  • Diplôme d’études en langue française (DELF).


 


 


 


 

Хөтөлбөрүүд болон суралцах хугацаа:

  • Англи болон Франц хэлний сургалт: 1-12 сар

  • Дипломын сургалт: 2 жил

  • Ахисан шатны дипломын сургалт: 3 жил

  • Бакалаврын сургалт: 4 жил

  • Бакалавраас дээш шатны дипломын/сертификатын сургалт: 1-1.5 жил

  • Магистрын сургалт: 1.5-2 жил

Суралцах хугацааны зардал:

  • Англи болон Франц хэлний сургалт: $1000-2000 /4 долоо хоног/

  • Дипломын сургалт: $7000 – 13000

  • Ахисан шатны дипломын сургалт: 7000 – 13000

  • Бакалаврын сургалт: $20000 – 25000

  • Бакалавраас дээш шатны дипломын/сертификатын сургалт: $12000 – 15000

  • Магистрын сургалт: $30000

  • Амьжиргааны 1 жилийн дундаж зардал: $8000

 

Та Канадад боловсрол эзэмшихийн тулд доор дурьдсан онлайн мэдээлэлтэй танилцаарай.

  • Канадад албан ёсоор суралцах эрх

www.educationau-incanada.ca

  • Канадын төрийн тэтгэлэг

www.scholarships.gc.ca

  • Иргэншил, цагаачлалын асуудлыг эрхлэх газар /СIC/

www.cic.gc.ca

Канадад суралцах гадаад оюутнуудад сургалтын виз болон ажил хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл олгохыг хариуцсан газар.

Бидний үйлчилгээ

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сургуулийн элсэлт, бүртгэл

  • Визний зөвлөгөө, туслалцаа

  • Канад улс руу зорчихын өмнөх зөвлөгөө, мэдээлэл

Бид таныг хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцахад мэргэжлийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх болно.